CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT

Ulaanbator, Khan-Uul discrit

ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮР

Монгол улсын Хил, Гаалийн хяналтаар нэвтэрч буй зорчигчдод Олон улсын стандартад нийцсэн гадаад, дотоодын үйлдвэрлэгчдийн барааг татваргүй барааны дэлгүүр ажиллуулах журмын дагуу 20 аж ахуй нэгжээр дамжуулан хүргэж байна.

Үүнд: ДФ Буянт-Ухаа ХХК, Орем ХХК, Монгол Аэрпорт сервис ХХК, Алтанжолоо Трейд ХХК, Буянт-Ухаа трейнд ХХК, Монгол Ньюс дюти фрий ХХК, Собу ХХК, Ану сервис ХХК, Жуулчин дюти фрий ХХК, Аесорага ХХК, Монтулга ХХК, СДС ХХК, Модерн Номадс ХХК, Централ скуэр ХХК, Говы ХХК, Гоёо ХХК, Ялгуун аксесорис ХХК, МХБИТҮЗ ТББ, Миат ХК /лоунж/, Талын монгол ХХК ажиллаж байна.

Дэлгүүрийн бараанаас дарс 2 л, архи 1 л, янжуур тамхи 200ш, сигар 50ш, үнэртэй ус 0,250 л ба сүрчиг 50г болон бусад барааг төрөл бүрээс зохих нэгжээр 3-аас дээш, мөн түүнчлэн энэ журамд зааснаас өөрөөр, захиалгаар, загварын, зээлийн, нэмэгдэл үйлчилгээний/борлуулалтын өмнөх бэлтгэл ажил, баглах, боох, үзүүлэн таниулах, дахин савлах г.м үйлчилгээнээс бусад/ болон хаягаар үйлчлэх, худалдахыг зөвшөөрөхгүй.