CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT

Ulaanbator, Khan-Uul discrit

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Нисэх буудлын угтах үйлчилгээ гэж нисэх буудлаар үйлчлүүлж буй тусламж анхаарал шаардлагатай зорчигчийг захиалгын дагуу угтан авч, агаарын хөлөгт суулгах мөн агаарын хөлгөөс угтан авагчид хүлээлгэн өгөх хүртэл шаардлагатай үйлчилгээ, туслалцаа үзүүлэхийг хэлнэ.

Угтах үйлчилгээг дараах зорчигчид үзүүлнэ. Үүнд:

1.Хөгжлийн бэрхшээлтэй зорчигч

2.Ахмад настан

3.Жирэмсэн эмэгтэй

4.0-2 насны хүүхэдтэй зорчигч

Угтах үйлчилгээг нисэх буудлын зорчигч үйлчилгээ хариуцсан нэгжийн болон агаарын тээвэрлэгчид, газрын үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтнууд үзүүлнэ.

Та зорчигчийн тийзээ захиалах үедээ угтах үйлчилгээ авах хүсэлтээ агаарын тээвэрлэгч компанийн ажилтанд гаргаснаар энэхүү үйлчилгээг авах боломжтой юм.

Угтах үйлчилгээг ОУ-ын чиглэлд:

1.Явах нислэгийн бүртгэлийн цэг хүртэл нисэх буудлын угтах үйлчилгээний ажилтан, бүртгэлээс агаарын хөлөг хүртэл газрын үйл ажиллагаа үзүүлж буй байгууллагын зорчигч бүртгэлийн ажилтан

2.Ирэх нислэгийн агаарын хөлгөөс хилийн хяналт шалгалтанд бичиг баримтыг шалгуулж дуусах хүртлэх хугацаанд зорчигч бүртгэлийн ажилтан, түүнээс цааш угтагчид хүлээлгэж өгөх хүртэл нисэх буудлын угтах үйлчилгээний ажилтан тус тус үйлчилгээг үзүүлнэ.

ОН-ийн чиглэлд:

3.Явах нислэгийн зорчигч тээш бүртгэлийн ажиллагааны үед болон явах танхимд орох хүртэлх хугацаанд нисэх буудлын угтах үйлчилгээний ажилтан, эндээс агаарын хөлөгт суулгах хүртэл зорчигч бүртгэлийн ажилтан

4.Ирэх нислэгийн агаарын хөлгөөс нисэх буудлын ирэх зорчигчдын танхимд хүргэх хүртэл зорчигч бүртгэлийн ажилтан, түүнээс цааш угтагчид хүлээлгэж өгөх хүртэл нисэх буудлын угтах үйлчилгээний ажилтан тус тус үйлчилгээг үзүүлнэ.