responsive img

CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT

WELCOME TO MONGOLIA

Ирэх нислэг Явах нислэг
ULAANBATOR WEATHER

ЭРХЭМ ЗОРЧИГЧ ТА ГАДААДАД ЗОРЧИХ ГЭЖ БАЙГАА БОЛ ДООРХИ ЗҮЙЛИЙГ АНХААРНА УУ !

     1. Олон улсад зорчиход анхаарах зүйлс
Таны паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, паспортны хуудас чинь улсын хилээр нэвтрэх тэмдэглэгээ хийх зайтай байх, таны паспорт олгосон байгууллагын тамга, эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан эсэхийг нягталж үзээрэй. Дэлхийн аль ч улс руу зорчсон та тухайн улсын талаар мэдлэгтэй байж, танд виз шаардлагатай эсэхийг сайн нягталж асуух. Та онгоцонд суухдаа эхлээд ачаагаа бүртгүүлэн, суугчийн талоноо авна. Хилийн шалгалтаар орохдоо шалган нэвтрүүлэх албаны шалгагчид өөрийн хүчин төгөлдөр паспорт, суугчийн талон, хилийн гарах хуудсыг бөглөн өгнө.
Хилийн гарах, орох хуудсыг бөглөхдөө хуудсан дээр байгаа Монгол, Англи зааврын дагуу бөглөнө.

 


     2. Хэрэв та хүүхэдтэй явж байгаа бол доорхи зүйлсийг анхаарна уу.

 

Монгол улсын иргэн гадаадад зорчих цагаачлах хуулийн 7 дугаар бүлгийн 1-д “Насанд хүрээгүй буюу эрхзүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахдаа зөвхөн эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явна” гэж заасан. Таны хүүхэд Монгол Улсын хилээр доорхи бичиг баримтын аль нэгийг шалгуулж нэвтрэнэ.
1. Үндэсний гадаад паспорт
2. Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн үндэсний
гадаад паспортад зургийг нааж баталгаажуулах
3. Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн хамт түр хугацаагаар гадаадад зорчих хүүхдэд үндэсний гадаад паспортад хавсаргагдах үнэмлэх

4. Гадаадын иргэнд үрчлэгдсэн хүүхдэд гадаадад зорчиход нь үндэсний гадаад паспорт 5. Гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн хоёрын дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхэд Монгол Улсад ирсний дараа гадаадад зорчих бол иргэний бүртгэлийн байгууллагаас олгогдсон хүүхдийн гэрчилгээ, регистрийн дугаарыг үндэслэн түүнд энэ хэсэгт заасан баримт бичгийн аль нэгийг олгоно. Эдгээрээс гадна та хүүхдийнхээ төрсний гэрчилгээг давхар авч явах шаардлагатай. Хэрэв та бусдын хүүхэдтэй хамт явж байгаа бол эцэг эхийнх нь зөвшөөрснөөр нотариатаар баталгаажуулсан албан ёсны итгэмжлэхтэй байна. Хэрэв итгэмжлэх байхгүй бол хүүхдийг улсын хил нэвтрүүлэхгүй буцаана. Албан ёсоор 16 нас хүрсэн хүүхэд ганцаараа явж болно.


Дипломат паспорт Гадаадад зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн бол тус улсад суугаа Монгол Улсын элчин сайдын яамнаас паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх аван эх орондоо ирнэ.


Энгийн паспорт Албан паспорт

НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Тав тухтай орчин, найрсаг хамт олон та бүхэнд үйлчилж байна

ТРАНЗИТ ТАНХИМ

ТЭЭШ ХАДГАЛАХ

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

ЭХ ХҮҮХДИЙН ӨРӨӨ

Танилцуулга видео

НИСЭХ БУУДАЛД ДАХЬ ҮЙЛЧИЛГЭЭ

Нисэх буудалд үйлчилгээ явуулж буй гадны аж ахуй нэгж байгууллагууд

blog

ҮНДЭСНИЙ ГАР УРЛАЛ

Монгол үндэсний өв соёлыг шингээж урласан бүтээл, бэлэг дурсгалын зүйлсийг худалдан авах боломжтой.

blog

КОФЕ ШОП

Зорчигч та тав тухтай орчинг хангасан, халуун кофе болон хөнгөн зуушаар үйлчилж байна.

blog

БАНК, ВАЛЮТ АРИЛЖАА

Банк, санхүү болон валют арилжаа, түргэн шуурхай үйлчилгээ найрсаг хамт олон таньд үйлчилж байна.

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

НИЙТЛЭГ АСУУЛТ,ХАРИУЛТУУД

Нислэгийн хуваарийн мэдээллийг хаанаас хэрхэн авах вэ?

Зорчигч та нислэгийн хуваарийн мэдээллийг манай 1900-1980 нисэхийн лавлах утсаар 24 цагийн турш мөн www.airport.gov.mn сайтаас нислэгийн хуваарийн мэдээллийг авах боломжтой.

Нисэх буудал дахь үйлчилгээ явуулдаг байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас олох вэ?

Нисэх буудал дахь үйлчилгээ явуулж буй байгууллагын мэдээллийг www.airport.gov.mn веб сайт мөн тус байгууллагын веб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Зорчигч хэдэн киллограм ачааг үнэ төлбөргүй тээвэрлэх боломжтой вэ?

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmodas temporo incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrd exercitation ullamco laboris nisi ut aliquip ex comodo consequat. Duis aute dolor in reprehenderit.

ОУ-ын хүндэт зочны танхимд захиалга хэрхэн өгөх вэ?

Зорчигч та +976 7004-9911 утсаар холбогдон захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.